Теле хяналтын цогц систем

Нэгдсэн удирдлагын програм хангамж

HIKVISION брендийн бүх төрлийн камернууд


Бид теле-хяналтын камерын системийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд №1 болон тэргүүлж буй Hikvision Digital Technology компаний Монгол улс дахь албан ёсны диллерээр ажиллаж, суурилуулалтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна.

Теле-хяналтын камерын системийн тусламжтайгаар хэрэг зөрчлийг бичлэг хэлбэрээр хөдлөшгүй нотлох баримт болгон хадгалан авдаг үндсэн давуу талтай тул, өнөө үед тус системийг объектын аюулгүй байдлыг хангахад хамгийн өргөнөөр хэрэглэж байна. Үүн дундаа дүрсний өндөр нягтралтай, чанартай, найдвартай, удаан эдэлгээтэй, уян хатан ухаалаг шийдэлтэй систем, бүтээгдэхүүнийг сонгох нь маш чухал бөгөөд теле-хяналтын камерын системийг зөвхөн баримтжуулахад хэрэглэхээс гадна ямар нэгэн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор бусад хамгаалалтын системүүдтэй хоршуулан ашиглах нь хамгийн үр дүнтэй.

  • Нэвтрэх системтэй хоршуулан ашиглах Теле-хяналтын камерыг дүрс бичлэгээр баримтжуулахад ашиглахаас гадна хаалга удирдлагын нэвтрэх системтэй холбон хаалгаар нэвтэрсэн хүмүүсийн архивын утгаар бичлэгнээс богино хугацаанд шүүлт хийх болон тухайн нэвтэрч буй хүний бүртгүүлсэн хувийн мэдээлэл, зургийг хяналтын камерын дүрстэй харьцуулан нягталж урьдчилан сэргийлэх зорилгоор үр дүнтэй ашиглах боломжтой. Манай Rosslare Security хаалга удирдлагын нэвтрэх систем нь Hikvision хяналтын камериудтай бүрэн хоршиж ажиллахаар хөгжүүлэгдсэн байдаг давуу талтай.
  • Царай таних системтэй хоршуулах Мөн манай Herta Security теле-хяналтын камераар хүний царай таних системтэй холбон суурилуулж хилийн шалган нэвтрүүлэх, томоохон дэлгүүр хоршоо, нисэх буудал, автобус, галт тэрэгний буудал, цэнгэлдэх хүрээлэн, олон нийтийн арга хэмжээ зэрэг олон хүн цуглардаг газарт хулгай, дээрэм, бусад ноцтой зөрчлүүд гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах боломжтой.
  • Автомашины улсын дугаар таних системтэй хоршуулах Бидний гүйцэтгэдэг VIT (License Plate Recognition) автомашины улсын дугаар таних бүртгэлийн системийг манай санал болгодог автомашины зогсоол болон Hikvision хяналтын камерын системүүд дээр илүү хүчирхэгжүүлэх зорилгоор дангаараа биеэ даасан байдлаар нэмэлтээр суурилуулж болно.

 

NUUO теле-хяналтын камерын нэгдсэн удирдлагын програм хангамж


Дэлхийд танигдсан 200 гаруй брендийн 2000 гаруй загварыг бүрэн чадамжаар нь ашиглаж олон тооны өөр брендийн хяналтын серверүүдийг нэг платформ дээр нэгтгэн хянах боломжтой. NUUO систем дараахь нэмэлт боломжуудтай:

  • Дэлгүүрийн кассын POS – ийн системтэй холбогдох боломжтой. Ингэснээр бичлэгийн архиваас худалдан авалтын талоны дугаар болон барааны нэр төрлөөр хайлтыг богино хугацаанд үр ашигтай хийх юм.
  • Камерын линзийг санаатайгаар таглаж хаах, хүн болон бусад хөдөлгөөнт биетийг тоолох, камерт чичиргээ үүссэн үед дүрсний чанарыг тогтворжуулах, зөвшөөрөгдсөн хяналтын шугамыг давж хориглосон талбайд нэвтрэх, зөвшөөрөлгүй нэвтрэх, урсгал чиглэл сөрөхийг илрүүлэх зэрэг ухаалаг нэмэлт функцүүдтэй.