Кабель

ШИЛЭН КАБЕЛЬ ХУДАЛДАА, СУУРИЛУУЛАЛТ

Өдгөө, манай компани аймаг, сум, хот суурингуудыг Монгол улсын нэгдсэн өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбох төслүүдийн хүрээнд Монгол улсын 21 аймаг болон Улаанбаатар хотод нийтдээ 15000км гаруй OSP (Outside Plant) кабель суурилуулалт, инженерингийн ажил, мөн түүнчлэн олон төрийн болон хувийн байгууллагуудын мэдээллийн сүлжээ, барилга байгууламжийн холбооны кабель угсралтын ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн байна.


Бид, Хятад улсын шилэн кабелийн тэргүүлэх үйлдвэр ZTT International компаний бүтээгдэхүүнүүдийг Монгол улсад албан ёсны түншлэлийн эрхтэйгээр худалдаалан, суурилуулж байна.

ZTT International компани нь Хятад, Энэтхэг, Бразил, Узбекистан улсуудад үйлдвэртэй бөгөөд Америк, Канад, Австрали, Энэтхэг, Тайланд, Индонез, Монгол зэрэг нийт 138 улсад бүтээгдэхүүнүүдээ нийлүүлж байна. Түүнчлэн, шилэн кабелийн үндсэн гол шөрмөс үйлдвэрлэлийг хийдэг дэлхий дээрх цөөн үйлдвэрүүдийн нэг бөгөөд бүтээгдэхүүнүүд нь UL, UJ, ROHS, ISO9001, ISO14001, OHSA28001 зэрэг олон улсын бүхий л чанар, стандартуудыг хангадаг билээ.

Мөн бид Япон улсын SUMITOMO брендийн шилэн кабелийн багаж, төхөөрөмжүүдийг худалдаалж байна.

 

What are you working on?

Your email address will not be published.

Name *
Email *
Website