Шилэн кабелийн гадна суурилуулалт

Байгууллагууд гадна холбоогоор дамжуулан шилэн кабелийн сүлжээнд холбогдсоноор интернетэд өндөр хурдаар холбогдохоос гадна теле-хяналтын камерын систем, нэвтрэх систем, дохиоллын систем, сүлжээнд суурилсан домофон систем зэрэг бусад бүхий л өгөгдөл дамжуулалт дээр суурилсан системүүд нэг дэд бүтэц, сүлжээг хамтран ашиглах боломжтой болох юм. Ингэснээр үйл ажиллагааны ашиглалтын зардлыг үлэмж хэмжээгээр хэмнэх, мөн тусдаа системийн кабель шугамыг давхардан байгуулахад зарцуулах байсан анхны хөрөнгө оруулалтыг хэмнэх юм. Бид энэ төрлийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх бүх бараа материалыг худалдан борлуулдаг ба танай байгууллагад хамгийн тохиромжтой шийдлээр чанартай үйлчилгээг санал болгох болно. Манай инженер техникчдийн хамт олон кабель суурилуулалтын олон жилийн туршлагатай тул танай байгууллагад тулгарсан энэ төрлийн асуудлыг шийдвэрлэж зөвлөгөө өгч туслах болно. Гадна кабелийн суурилуулалтын 3-н төрлийн арга байдаг.

Суурилуулалтын аргачлал:

1. Худаг сувагчлалаар кабель татах

Худаг сувагчлал хийгдсэн хот суурин газруудад сувагчлалаар сүмбэ түлхэж кабелийг суурилуулдаг. Энэ аргын үед 1 худгаас сүмбэ түлхэн нөгөө худагруу гаргаж уг гарсан сүмбэний үзүүрт кабелиа бэхлэх буцааж татаж кабелиа сувагт сүвлэдэг. Кабель гарч ирсэн худагруу дараагийн худгаас мөн адил сүмбээ түлхэж гаргаж ирэн кабелиа сүмбэтэйгээ бэхлэх замаар сувагчлалд кабелийг суурилуулдаг.

2. Агаараар кабель татах

Худаг сувагчлалын дэд бүтэц байхгүй нөхцөлд агаарын шон босгож кабель суурилуулдаг. Ингэж ил суурилуулахад хурдан боловч гадны нөлөөнд өртөх магадлал ч мөн их байдаг. Шонгуудын өндөрөөс хамаарч хоорондын зай 60-100м байх ба шон болгон дээр агаарын тоногоор агаар суурилуулах зориулалтын кабелиудын тросстой хэсгээс бэхлэж унахаас хамгаалдаг. Уг тоног нь багана болон кабельтайгаа сайтар бэхлэгдсэн байх ёстой.

3. Газраар кабель татах

Сувагчлал болон агаараар явах боломжгүй хол зайтай хөдөө орон нутагт шилэн кабелийг газарт шууд булж суурилуулдаг. Газар ухах зориулалттай механизмаар 1м орчим гүнтэй шуудуу ухах ба уг шуудуунд шууд булах зориулалттай давхар ган бүрээстэй кабелиудыг тараах замаар суурилуулна.

Худаг сувагчлалын дэд бүтэц байгуулах

Худаг сувагчлалын дэд бүтэц байгуулах буюу холбооны гол шугамтай холбох угсралтын ажил нь шинээр баригдаж буй барилга, байгууламжинд заавал хийх ёстой чухал ажлуудын нэг байдаг. Барилгыг гадна холбооны гол сувагчлалтай холбож өгснөөр сувагчлалд байгаа интернет, холбооны шилэн кабель, суурин утасны физик кабельтай холбогдох боломжтой болж хүссэн мэдээллийн сүлжээнд бүрэн хамрагдах боломжоор хангагдах юм. Холбоо мэдээлэл хүчтэй хөгжиж буй өнөө үед мэдээллийн нэгдсэн сүлжээнд агаарын багана, барилга дээгүүр кабель суурилуулж мөн утасгүй төхөөрөмж ашиглан холбогдох аргууд байдаг ч хамгийн найдвартай, ашиглалтын явцад эрсдэлгүй арга нь сувагчлалаар кабель татаж холбогдох арга юм. Иймээс ч холбооны сувагчлалыг шинээр баригдаж буй байшин барилгад заавал хийсэн байхаар барилгын тухай журам болох БНбД (Барилгын норм ба дүрэм)-д заасан байдаг.

Суурилуулалтын бүтэц:

1. Холбооны худаг

Холбооны төмөр бетон дунд худаг. Гадна хэмжээ – 2м х 1.2м х 1.8м, тагны нүхний диаметр – 70см хананы зузаан – 8-10см, бетон марк – М300, бетон хийцийн үйлдвэр тусгай хэвэнд цутгасан.

2. Худгийн дагалдах хэрэгсэл

Таг хүзүү: Хүзүүний диаметр – 70см, тагны диаметр – 60см, өндөр – 8см, жин – 40 кг, даацынх – 25 тонн, даацын бус – 10 тонн,

Консол кронштейн: Суурийн урт – 40см, тавиурны урт – 12см, сайн чанарын 5мм-н угольник сайтар гагнаж хийсэн.

3. Сувагчлалын яндан

PVC материалаар хийгдсэн хоолойг холбооны сувагчлалд ашигладаг. Гадна диаметр – 110мм, дотор диаметр – 99мм, урт – 4м. PVC янданг хооронд муфт хийж холбодог ба зориулалтын цавуугаар нааж хэрэглэдэг мөн бага зэрэг уян шинж чанартай байдаг.

4. Автозам доогуур сүвлэсэн сувагчлал

Автозам болон төмөр зам, тохижсон талбайг сэтлэхгүйгээр доогуур нь сүвлэх шинэ үеийн технологийг бид ашигладаг. Газрын түвшнөөс 1м-с багагүй гүнд сүвлэдэг ба холбооны сувагчлал явуулахад тохиромжтой.

5. Максел (Maxcell)

Холбооны худаг сувагчлалын системд олон улсад хэрэглэгдэж байгаа шинэ технологи юм. Энэхүү уян нийлэг дэд сувагчлалыг сувагчлалын хоолойд суурилуулснаар ашиглалтын багтаамжийг ихэсгэх, кабель суурилуулах явцыг илүү хялбар болгох, кабель гэмтэх эрсдэлийг багасгах зэрэг олон давуу талтай.

     Дотоод сүлжээний зохион байгуулалт


Орон сууцны хотхон, оффис, худалдаа, үйлчилгээний төв,  зочид буудал, их дээд сургуулийн цогцолборын дотоод сүлжээний зохион байгуулалтыг хэсэг тус бүрээр нь стандарт нормын дагуу нарийвчлан төлөвлөж, эмх цэгцтэйгээр зохион байгуулснаар техник технологийн дэвшилтэд хөл нийлүүлэхэд бага өртгөөр, түргэн шуурхай хөрвөхөд гол үндэс нь болдог. Ингэснээр дотоод сүлжээнийхээ хэрэглээг бүрэн дүүрэн ашиглах, системийн өргөтгөл, шинэчлэлт хийхэд илүү уян хатан  болох, холбоо, дохиолол, нэвтрэх системийн нэгдсэн дэд бүтцээр зангидах зэрэг боломжийг олгодгоороо давуу талтай.

        Манай мэргэжлийн хамт олон захиалагч байгууллагын барилгын зураг төсөлд тулгуурлан системийг төлөвлөн, суурилуулалтын ажлыг гүйцэтгэнэ. Сүлжээ, дэд бүтцийн шийдэл нь бүх төрлийн барилга, ялангуяа мэдээллийн технологийн олон төрлийн шийдэл ашиглах хэрэгцээ өндөртэй барилгуудад нэн шаардлагатай байдаг.

Давуу талууд:

  • Байгууллаын доторх мэдээллийг хязгааргүй хуваалцах
  • Холбоо, дохиололлын нэгдсэн хяналтын удирдлагын төвтэй болох
  • Өндөр хүрдны интернет авах
  • Салбар нэгжүүдийг дотоод сүлжээнд нэгтгэх

Барилгын дотор кабель монтаж


Барилга болгонд холбооны кабелийн дотор монтажын ажил хийгдсэн байх ёстой. Барилгын дотор холбооны кабелийн ажлыг хийснээр өрөө тасалгаа бүрээс шууд гадаад сүлжээнд холбогдох боломжтой болох юм. Бид энэ төрлийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх бүх бараа материалыг худалдан борлуулдаг ба ажлын зураг төслийн дагуу (ажлын зураггүй бол мэргэжлийн компаниар ажлын зураг хийлгүүлнэ) чанартай үйлчилгээг санал болгох болно. Манай инженер техникчдийн хамт олон кабель суурилуулалтын олон жилийн туршлагатай тул танай байгууллагад тулгарсан энэ төрлийн асуудлыг шийдвэрлэж зөвлөгөө өгч туслах болно.


FTTH Өрөө бүрт шилэн шөрмөс оруулах шийдэл

FTTH (Fiber To The Home) технологи нь айл, цаашлаад өрөө бүрт шилэн кабелийн холболт оруулах шийдэл бөгөөд үүний ачаар хэрэглэгчид өндөр хурдны интернэт, ай пи ТВ ашиглах, өөрийн хүссэн ISP компанийг сонгон үйлчлүүлэх зэрэг давуу талуудыг олгохоос гадна барилгын компаниуд энэхүү шийдлээр сүлжээгээ байгуулснаар холбооны угсралтын зардлыг хэмнэх, барилгад олон удаа сүлжээний утас татахгүй, эмх цэгцтэйгээр холбоо, дохиоллын дэд бүтцээ шийдэх, мөн тэжээл хэрэглэдэггүй сүлжээтэй болох гэх мэт ач тустай. Бид энэ төрлийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх бүх бараа материалыг худалдан борлуулдаг ба танай байгууллагад хамгийн тохиромжтой шийдлээр чанартай үйлчилгээг санал болгох болно.

1. Хэрэглэгчийн уян кабель /Drop cable/

Барилгын дотор салбарлаж татахад илүү тохиромжтой уян, хөнгөхөн, бат бөх шинж чанартай ба кабелийн шөрмөс нь АНУ-ын Corning үйлдвэрийн шөрмөсөөр хийгдсэн давуу талтай. Тус кабелийг суурилуулалтын үед 60 градиус, суурилуулсны дарааа 30 градиусын налалттай байлгах боломжтой.

2. Дотор кабель /indoor cable/

Барилга дотор хоолойгоор болон сул газар татах зориулалттай бага багтаамжийн шилэн кабелийг хэлдэг. Энэ кабелийн гаднах бүрээс нь дотортойгоо наалдаагүй сул байдаг бусад гадна зориулалтын кабелийг бодвол илүү нимгэн, уян ба бага зэргийн эргэлт нугалаан дээр хөшигдөөд байдаггүй, хаагуур ч татах боломжтой байдгаараа давуу талтай. Барилгын давхар хоорондын гол шугамд ихэвчлэн ийм зориулалтын шилэн кабель ашигладаг.

3. Сувагчлалын кабель

Сувагчлалын шилэн кабель нь гадна холбооны сувагчлал дотор суурилуулах зориулалттай, хатуу бүрээстэй, голдоо таталтанд тэсвэртэй төмөр утастай байдаг. Гадна холбооны сувагчлалаар зөвхөн энэ төрлийн кабелийг татах ёстой байдаг.

4. Хэрэглэгчийн хайрцаг

Барилгын босоо сувагчлалаас салаалж ирсэн Drop шилэн кабелийг төгсгөх, хэрэглэгчийн төхөөрөмжтэй холбох зориулалттай хайрцаг юм. Шилэн кабель холбох адаптер суурилуулагдсан байдаг учир шууд бэлэн Жампер кабель залган ашиглах боломжтой

5. Давхар хоорондын хайрцаг

Давхар хоорондын босоо сувагчлалаар суурилуулсан дотор шилэн кабелийг хэрэглэгчидрүү тараах зангилаан дээр давхар хоорондын хайрцагийг суурилуулдаг. Уг хайрцаг нь босоо сувагчлалаар явж буй дотор зориулалтын шилэн кабелийг хэрэгчлэгчидрүү татсан Drop кабельтай холбосон холболтыг хамгаалах зориулалттай юм.

6. Хувиарлах FDF хайрцаг

Гол шугамаас салаалж ирсэн шилэн кабелийг давхар хооронд тараах зориулалттай төгсгөлийн хайрцаг юм.

MICRODUCT Бичил хоолойн сувагчлалын систем

Эдийн засгийн хурдацтай өсөлт, суурин бүсийн тэлэлт, хотжилт, барилгажилт, их бүтээн байгуулалтын нөлөөгөөр манай орны мэдээлэл холбооны суурин сүлжээн дэх шилэн кабелийн хэрэгцээ, шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байна. Энэхүү өөрчлөлт, шинэчлэлттэй уялдан үндсэн дэд бүтэц болох холбооны сувагчлалыг уламжлалт аргаар барьж байгуулахаас илүү дэвшилтэт, орчин үеийн суурилуулалтын арга технологийг хэрэглэх шаардлага мөн зайлшгүй үүсч ирсэн.

Үйлчлүүлэгч нартаа илүү үнэ цэнэ хүргэх зорилгоор манай компани эдийн засгийн хувьд илүү үр ашигтай, суурилуулалтын ажилбар илүү хялбар байх, дэлхийн олон оронд хурдтай нэвтэрч буй MICRODUCT SYSTEM (бичил/нарийн шилэн кабель, бичил хоолойн сувагчлалын систем) – ийн суурилуулалтын технологийг амжилттай нэвтрүүлээд байна. Тус технологийг ашиглахад: MNS 6589:2016 Mэдээлэл холбооны суурин сүлжээнд шилэн кабелийн бичил хоолойн сувагчлал суурилуулах ерөнхий шаардлага” Монгол Улсын стандартын баримт бичиг батлагдсан болно.

Суурилуулалтын бүтэц: Шууд булж суурилуулдаг.

1. DB – Direct buried

Бүтэц: PE материалаар хийгдсэн бичил гуурснууд нь чийг үл нэвтрүүлэгч хөнгөн цагаан метал туузаар тусгаарлагдсан. HDPE бүрээстэй. Хөрсний даралт тэсвэрлэх бат бөх давхар PE бүрээстэй. Гэмтэл хөөхөд зориулсан зэс утастай.

Хэрэглээ: Шууд булж суурилуулж хэрэглэхэд тохиромжтой

2. TWD – Thick walled duct

Бүтэц: Үндсэн сувагчлалын бичил гуурснууд нь PE материалаар хийгдсэн, зузаан ханатай учир хөрсний даралтийг тэсвэрлэх бат бөх чанартай. Нимгэн PE гадна бүрээстэй. Гэмтэл хөөхөд зориулсан зэс утастай. Бүрээс урагчтай.

Хэрэглээ: Шууд булж суурилуулж хэрэглэхэд тохиромжтой

3. FTWD – Flat thick walled duct

Бүтэц: Үндсэн сувагчлалын бичил гуурснууд нь PE материалаар хийгдсэн, зузаан ханатай учир хөрсний даралтийг тэсвэрлэх бат бөх чанартай. Нимгэн PE гадна бүрээстэй. Гэмтэл хөөхөд зориулсан зэс утастай. Бүрээс урагчтай.

Хэрэглээ: Microtrenching аргаар шууд булж хэрэглэхэд тохиромжтой

MAXCELL Уян дэд хоолойн сувагчлалын систем

Дэлхийн 56 улсад хэрэглэгддэг шилэн кабель сувагчлалын орчин үеийн дэвшилтэт, шинэ технологи болох уян дэд хоолойн сувагчлалын систем нь суурилуулахад хялбар, эдийн засгийн хувьд хамгийн хэмнэлттэй.