Том, жижиг ямар ч хэмжээний объектэд суурилуулан ашиглах боломжтой найдвартай дэвшилтэт, ухаалаг, хаягладаг (галын гарч байгаа байршлыг нарийвчлан заадаг) галын дохиоллын цогц систем билээ.

NOTIFIER-N6000

Галын дохиоллын систем нь ижил төрлийн системүүдтэй харицуулахад гал мэдрэгчүүдийнх нь таних нарийвчлал болон мэдээлэл дамжуулах хурд нь илүү өндөр, найдвартай.

Хэрэглэхэд хялбар, ухаалаг

  • Сүлжээний хяналтын онлайн болон оффлайн ажиллах горимтой.
  • Бүх төрлийн мэдрэгчүүдийг холбох боломжтой.
  • Автомат тохируулгын сонголттой.

Зарлан мэдээлэх системийг галын дохиоллын системтэй интеграцчилах

Аваарын үеийн нүүлгэн шилжүүлэлт, анхааруулга болон чиглүүлэг зааварчилгаа хийх зэрэгт галд эсвэртэй, дэлбэрэлтэнд тэсвэртэй гэх мэт тусгай үзүүлэлтүүдтэй зарлан мэдээлэх системийг нэмэлтээр интеграцчилах боломжтой.

Системийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд

N-NET Network: Хэд хэдэн (32 хүртэлх) N6000 галын дохиоллын биеэ даасан системүүдийг нэгтгэдэг сүлжээний шийдэл юм. Галын дохиоллын системүүд нь тус бүртээ бие даан ажиллах ба эдгээрийг нэгтгэн нэг сүлжээ програмаар хянах боломжтой гэсэн үг юм.

N-NCS Сүлжээний Хяналтын Төв: N-NCS нь N-NET сүлжээний аль нэг хэсэгт байрлан түүнд холбогдсон бүхий л галын дохиоллын бүрэлдэхүүн хэсгүүдийг удирдаж, хянадаг сервер компьютер дээр суурилсан програм хангамж юм.

N-NCA Хяналтын Мэдээлэл дамжуулагч төхөөрөмж: Тус галын дохиоллын системийн тохиргоо, мэдрэгчийн удирдлагыг зохицуулж, мэдээлэл дамжуулалтыг гүйцэтгэдэг үндсэн контрoллер төхөөрөмж юм.