Монкабель Системс компани нь 1996 онд байгуулагдсан, 22 жилийн турш харилцаа, холбоо дэд бүтцийн салбарт үйл ажиллагаагаа амжилттайгаар явуулж, Монгол орны орчин нөхцөлд тохирсон суурилуулалтын дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, туршлага, мэдлэг, чадвараа хуваалцан улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Бид, 2010 оноос үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн аюулгүй байдал, дохиолол, автоматжуулалтын системүүдийн дэлхийд танигдсан нэр хүндтэй компаниудын өндөр чанартай бренд бүтээгдэхүүнүүдийг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр худалдаалж байгаа ба манай мэргэжлийн инженер, техникийн ажилчид хамгийн оновчтой шийдлүүдийг боловсруулан, суурилуулалтыг найдвартай, баталгаатай хийж гүйцэтгэж байгаа билээ.

МОНКАБЕЛЬ СИСТЕМС ХХК нь хэрэглэгч, харилцагч нартаа доорх чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна.

  • Холбоо дэд бүтцийн угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ
    • Бүх төрлийн шилэн кабель, физик кабель түүний дагалдах хэрэгслүүдийн худалдаа, суурилуулалт
    • FIBER TO THE HOME Өрөө бүрт шилэн шөрмөс оруулах шийдэл
    • MICRODUCT Шилэн кабелийн бичил хоолойн сувагчлалын систем
    • МAXCELL Уян дэд сувагчлалын систем
  • Бүх төрлийн “Аюулгүй байдал, хяналт, удирдлагын системүүд”-ийн бүтээгдэхүүнүүдийн худалдаа: Хэрэглээ бүрт тохирсон чанарын баталгаатай, технологийн дэвшилтэт, ухаалаг, цогц бүтээгдэхүүнүүд
    • Теле-хяналтын камерын систем
    • Галын дохиоллын систем
    • Хулгайн дохиоллын систем
    • Зарлан мэдээлэх систем
    • Нэвтрэх хяналт, хаалга удирдлагын систем
    • Зогсоолын систем
    • Барилгын автоматжуулалт HIMA
    • Зочид буудлын өрөөний автоматжуулалт MINDCON
    • Сурталчилгааны дэлгэц автоматжуулалт
  • Шийдэл боловсруулалт: Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, бизнесийн онцлог, объектын хэмжээ зэрэг бүхий л хэрэглээнд тохирсон шийдлүүдийг манай компаний мэргэжлийн инженерүүд боловсруулж өгдөг.
  • Угсралт, суурилуулалт: Мөн бид худалдаалсан бараа бүтээгдэхүүнүүдийнхээ угсралт суурилуулалтыг чанарын баталгаатай, аюулгүй хийж гүйцэтгэдэг.
  • Засвар үйлчилгээ: Чанарын баталгаат хугацаанд засвар үйлчилгээг үнэ төлбөргүй хийх ба баталгаат хугацаа дууссан ч тодорхой төлбөртэйгээр засвар үйлчилгээ, оношлогоог хийх.

БИДНИЙ ДАВУУ ТАЛ

  • 22 жилийн мэдлэг, туршлага
  • Мэргэжлийн чадварлаг хамт олон
  • Олон улсад нэр хүндтэй бренд компаниудын чанарын баталгаатай, дэвшилтэт, ухаалаг бүтээгдэхүүнүүдийн өргөн сонголт
  • Хэрэглээ бүрт тохирсон оновчтой шийдэл боловсруулалт
  • Орчин үеийн суурилуулалтын технологи, суурилуулалтын баталгаа