Манай компани нь үүсгэн байгуулагдсан цагаасaa өнөөг хүртэл аймаг, сум, хот суурингуудыг Монгол улсын нэгдсэн өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбох төслүүдийн хүрээнд Монгол улсын 21 аймаг болон Улаанбаатар хотод нийтдээ 23000км гаруй OSP (Outside Plant) кабель суурилуулалт, инженерингийн ажил, мөн түүнчлэн олон төрийн болон хувийн байгууллагуудын мэдээллийн сүлжээ, барилга байгууламжийн холбооны кабель угсралтын ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн байна.

Худаг сувагчлалын дэд бүтэц байгуулах буюу холбооны гол шугамтай холбох угсралтын ажил нь шинээр баригдаж буй барилга, байгууламжинд заавал хийх ёстой чухал ажлуудын нэг байдаг. Барилгыг гадна холбооны гол сувагчлалтай холбож өгснөөр сувагчлалд байгаа интернет, холбооны шилэн кабель, суурин утасны физик кабельтай холбогдох боломжтой болж хүссэн мэдээллийн сүлжээнд бүрэн хамрагдах боломжоор хангагдах юм. Манай компани байгуулагдсан цагаасаа хойш Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 50 гаруй километрийн урттай худаг сувагчлалын суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэн байнгын ашиглалтанд оруулсан ба энэхүү ажилд нийт 500 орчим ширхэг холбооны худаг, 200 мянга гаруй метр холбооны яндан хоолойг суурилуулсан туршлагатай.

Мөн бид тохижсон зам талбайг сэтэлж ухахгүйгээр сувагчлалын хоолойг сүвлэх дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологийг 2010 оноос эхлэн нутагшуулсан ба энэхүү технологийг ашиглан манай мэргэжлийн инженер техникчдийн баг автозам, төмөр зам доогуур холбооны сувагчлал байгуулах, кабелийн суурилуулалт хийх, гол мөрөн болон үерийн далангийн дээгүүр агаараар ган хоолой угсарч суурилуулах зэрэг хуваг сувагчлалын суурилуулалтын ажлуудыг бүхийл нөхцөлд дэвшилтэт шийдлүүдээр хийж гүйцэтгэж байна.