Бид цамхаг суурилуулахдаа тухайн газар орны цаг агаарын нөхцөлийг цамхгийн өндөртэй харьцуулсан үнэлгээг хийж мэргэжлийн өндөр төвшинд суурилуулах ажил үйлчилгээг MNS 5884 : 2016  стандартын  дагуу хийж гүйцэтгэнэ.

Self-Supporting Tower

Харилцаа холбооны салбарт хамгийн түгээмэл хэрэглэгддэг инженерийн байгууламж юм.  

  • -Хамгийн сүүлийн үеийн үл зэврэх түрхлэг ашигласан.
  • 7м-ээс 40м хүртэл  хүртэл өндөртэй.
  • Цамхагын суурийн хөрсны онцлог болон антеннийн ачаалыг ирээдүйд өөрчлөлтын хамт тооцоолж, аюулгүй байлыг хангаж суурилуулна. 

Monopole tower

Монопол цамхаг нь харилцаа холбооны олон төрлийн хэрэглээнд ашиглагддаг бөгөөд дэд сүлжээ, сүлжээний бүсчлэлд өргөн ашиглагддаг.

  • Суурилуулалтын зардал хамгийн хямд
  • Анхаарал татахгүй
  • Үзэмж сайтай
  • Ашиглах явцад засвар үйлчилгээ бага шаардана

Хотын өгнө үзэмжийг сайжруулах загвар, хэв маягтай байж болно.

Guyed tower

Энэ төрлийн радио релейний станцуудад өргөн ашиглагддаг. Бүтцийн хувьд илүү шигүү торон бүтэцтэй байгаль цаг уурын онцгой нөхцөлийг тэсвэрлэх зориулалттай бүтээгддэг инженерийн байгууламж юм.

Guyed tower нь 3 төрөл байдаг.

Guyed mast: Цамхагийн суурийг цутгаж хийсэн боловч цамхагийн үндсэн ачаалал татлага утсанд тулгуурласан байдаг.

Additionally Guyed Tower: Энэ төрлийн цамхаг нь цамхагийн орой хэсэгт нэмэлт секцүүтэй байдгаараа онцлог.

Partially Guyed Tower: цамхагийн доод хэсэгт нэмэлт секцүүтэй байдгаараа онцлог.