Уламжлалт кабелийн дэд бүтэц нь худаг сувагчлал дүүрэх, шилэн кабел эрчлэх, кабелийн гэмтэл гарах, сүлжээний өргөтгөл дахин дахин хийх зэрэг сул талуудтай байснаас үүдэн Eвропийн холбооны стандартын байгууллага шилэн кабель сувагчлалд ашиглах шинэ технологи боловсруулж ашиглаж эхэлсэн.

Худаг сувагчлалын ажилд уян хатан, сүлжмэл дэд суваг ашиглаж эхэлснээр кабел гурав дахин бага зай эзэлж, худаг сувагчлалын ажлыг илүү үр ашигтай шийдвэрлэх боломжтой болсон.

Давуу талууд

  •  Материал ба хөдөлмөрийн зардлыг бууруулна.
  • Суурилуулалтын ажлыг 2 дахин хурдан гүйцэтгэнэ.
  • Сувагчлалын ашигтай байдал 300% -р дээшилнэ.
  • Химийн болон газрын тосны бүтээгдэхүүнд тэсвэртэй.
  • Янданд багтах кабелын тоог үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой ба кабелын суурилуулалтын үед үүсэх эрсдэлтэй байдаг яндан сувагчлалын эвдрэл, гэмтлээс сэргийлнэ.
  • Уламжлалт кабел суурилуулалтын үед үүсэх эрсдэлтэй байдаг кабелын гадна бүрээсний гэмтэл, зүсэгдэх эрсдэлээс сэргийлнэ.
  • Мaxcell дотор суурилсан кабелыг хурдан, хялбараар авж шинэ кабелаар солих боломжтой.
  • Худаг, сувагчлалаар татагдсан кабелиудийн бүртгэл, менежментийг илүү хялбар оновчтойгоор хийх бололцоог олгоно.
  • Ирээдүйд кабел татах бүрт  сүмбэ түлхэх шаардлагагүй болно.

Суурилуулалтын үе шат