Бид кабель суурилуулалтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай бүх бараа материалыг худалдан борлуулдаг ба танай байгууллагад хамгийн тохиромжтой шийдлээр чанартай үйлчилгээг санал болгож байна. Манай мэргэжлийн инженер, техникийн баг хамт олон кабель суурилуулалтын олон жилийн туршлагадаа үндэслэн танай байгууллагад тулгарсан энэ төрлийн асуудлыг шийдвэрлэж зөвлөгөө өгөх, суурилуулалтын дараах засвар үйлчилгээг үзүүлэх боломжтой.

1. Худаг сувагчлалаар кабель суурилуулах
Худаг сувагчлал хийгдсэн хот суурин газруудад сувагчлалаар сүмбэ түлхэж кабелийг суурилуулдаг. Энэ аргын үед 1 худгаас сүмбэ түлхэн нөгөө худагруу гаргаж уг гарсан сүмбэний үзүүрт кабелиа бэхлэх буцааж татаж кабелиа сувагт сүвлэдэг. Кабель гарч ирсэн худагруу дараагийн худгаас мөн адил сүмбээ түлхэж гаргаж ирэн кабелиа сүмбэтэйгээ бэхлэх замаар сувагчлалд кабелийг суурилуулдаг.

2. Агаараар кабель суурилуулах
Худаг сувагчлалын дэд бүтэц байхгүй нөхцөлд агаарын шон босгож кабель суурилуулдаг. Ингэж ил суурилуулахад хурдан боловч гадны нөлөөнд өртөх магадлал их байдаг. Шонгуудын өндрөөс хамаарч хоорондын зай 60-100м байх ба шон болгон дээр зориулалтын агаарын тоноглолоор кабелийн тросстой хэсгээс бэхлэж унахаас хамгаалдаг. Уг тоногийг багана болон кабельтайгаа сайтар бэхлэгдсэн байхаар суурилуулалтыг хийдэг.

3. Газраар кабель суурилуулах
Сувагчлал болон агаараар суурилуулах боломжгүй нөхцөлд шилэн кабелийг газарт шууд булж суурилуулдаг. Газар ухах зориулалттай механизмаар 1м орчим гүнтэй шуудуу ухах ба уг шуудуунд шууд булах зориулалттай давхар ган бүрээстэй кабелиудыг тараах замаар суурилуулдаг.