Манай мэргэжлийн баг хамт олон сүүлийн 3 жилийн турш олон улсад өргөнөөр нэвтэрч буй microduct буюу бичил хоолойн сувагчлалын системийн шинэ технологийг Монгол улсын харилцаа холбооны салбарт нэвтрүүлэхээр судалгаа хийн, суурилуулалт гүйцэтгэх арга технологи, стандартыг боловсруулан гаргаж байна.

Бичил хоолойн сувагчлалын (microduct) системийг тохижсон хот суурингийн үндсэн сүлжээний өргөтгөл, шинээр баригдаж буй орон сууцны хороолол, амины орон сууцны хотхоны үндсэн холбооны дэд бүтэц угсрахад тохиромжтой ба дараах давуу талуудтай:

1. Уламжлалт холбооны сувагчлалын систем суурилуулснаас зардал хэмнэнэ.

2. Тохижсон талбай, замыг гэмтээлгүйгээр өмнө суурилуулж байсан дэд бүтэц дээгүүр дахин сувагчлал хийх боломжтой.

3. Сувагчлалыг байгуулсны дараа кабелийн суурилуулалт хийхэд цаг хэмнэхээс гадна ажиллах хүч хэмнэх боломжтой болсон. Суурилуулах кабелийг эхлэх цэгээс төгсгөлийн цэг хүртэл үлээгч машины тусламжтайгаар 1км зайд 12мин дотор хийн даралтаар үлээлгэн суурилуултыг гүйцэтгэдэг.