Барилгын дотор холбооны монтаж
Барилга болгонд холбооны кабелийн дотор монтажын ажил хийгдсэн байх ёстой. Барилгын дотор холбооны кабелийн ажлыг хийснээр өрөө тасалгаа бүрээс шууд гадаад сүлжээнд холбогдох боломжтой болох юм. Бид энэ төрлийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх бүх бараа материалыг худалдан борлуулдаг ба ажлын зураг төслийн дагуу чанартай үйлчилгээг үзүүлнэ. Манай инженер техникчдийн хамт олон кабель суурилуулалтын олон жилийн туршлагатай тул танай байгууллагад тулгарсан энэ төрлийн асуудлыг шийдвэрлэж зөвлөгөө өгч туслах болно.

                                                                                                    Барилгын дотор цахилгааны монтаж
Манай компани нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай бараа материал ашиглан барилгын цахилгаан хангамж, угсралтын ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэхээс гадна цахилгаан хангамжийн ухаалаг системийг нэвтрүүлэн ажиллаж байна.